Skip to content

Гарчиг руу орох

Охид хөвгүүдэд

Муу сүнснүүдээс өөрсдийгөө хамгаалцгаая!

Муу сүнснүүдээс өөрсдийгөө хамгаалцгаая!

Бяцхан зөвлөгөө: Энэ дасгалыг чимээгүй орчинд хийгээрэй. Библиэс уншихдаа өөрийгөө тухайн үйл явдалд оролцож байгаагаар төсөөлөөрэй. Хүмүүсийн дууг сонсож, сэтгэлийнх нь хөдөлгөөнийг мэдрээрэй.

1 ТӨСӨӨЛӨӨРЭЙ. ЭХЛЭЛ 6:1–6, ҮЙЛС 19:11–20-ИЙГ УНШИНА УУ.

Нефилимийг ямар дүр төрхтэй байсан гэж төсөөлж байна вэ?

․․․․․

Үйлс 19:13–16-д хүмүүс муу сүнстэй таарсан тухай гардаг. Тэдэнд ямар санагдсан бол?

․․․․․

2 УХАЖ МЭДЭЭРЭЙ.

Өөртөө байгаа ном хэвлэлээс Нефилимийн талаар илүү ихийг мэдэж аваарай. Тэд ямар учраас ийм харгис хэрцгий байсан юм бол?

․․․․․

Муу сүнснүүдийг «орон байраа орхин одсон» гэж хэлэхийн учир юу вэ? (Иуда 6-г уншина уу). Тэд дэлхийд ирж эхнэр авсныг байж боломгүй, гаж явдал гэж яагаад хэлж болох вэ?

․․․․․

Муу сүнснүүд секс, хүчирхийлэлд дурладгийг Библид тэмдэглэсэн дээрх хоёр үйл явдал хэрхэн харуулдаг вэ?

․․․․․

3 СУРСНАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ. ЮУ МЭДЭЖ АВСНАА БИЧЭЭРЭЙ.

Муу сүнснүүд хэрхэн бусдыг боддоггүй, догшин түрэмгий авирладаг вэ?

․․․․․

ӨӨР ЯМАР ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

Өнөөдөр муу сүнснүүд хүний биетэй болж хувирч чаддаггүй ч чамд яаж нөлөөлж болох вэ?

․․․․․

Орчин үед зугаа цэнгэлийн ямар ямар хэлбэр муу сүнснүүдийн сонирхол, хандлагыг тусгадаг вэ?

․․․․․

Муу сүнснүүдийн нөлөөнд автахгүй гэж шийдсэнээ яаж харуулах вэ? (Үйлс 19:18, 19-ийг дахин уншина уу).

․․․․․

4 ЧАМД ЮУ ХАМГИЙН ИХ СОНИРХОЛТОЙ БАЙСАН БЭ? ЯАГААД?

․․․․․

Библид үндэслэсэн хэвлэл уншихыг хүсвэл www.isa4310.com вэб сайт үзээрэй.