Skip to content

Гарчиг руу орох

Surasak Suwanmake/Moment via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

2023 онд хэт халууны давлагаа дэлхийг нөмөрч байна—Библид юу гэж байдаг вэ?

2023 онд хэт халууны давлагаа дэлхийг нөмөрч байна—Библид юу гэж байдаг вэ?

 Дээд амжилтыг эвдсэн халууны давлагаа дэлхийг нөмөрч, хэт халуунаас үүдэлтэй янз бүрийн гамшиг болж байна. Дараах мэдээнд анхаарлаа хандуулна уу.

  •   «174 жилийн өмнө дэлхийн цаг уурын түүхийг тэмдэглэж эхэлснээс хойш хамгийн халуун 6-р сар энэ онд боллоо»—АНУ-ын Худалдааны хэлтсийн харьяа Далай, агаар мандлын үндэсний захиргаа, 2023 оны 7-р сарын 13.

  •   «Итали, Испани, Франц, Герман, Польш улсууд хэт халууны давлагаанд өртөж, Сицили, Сардини арлуудад агаарын температур 48°C хүрч халах төлөвтэй байна. Энэ нь Европт бүртгэгдэх хамгийн халуун температур болох юм»—Европын сансрын агентлаг, 2023 оны 7-р сарын 13.

  •   «Манай гараг дулаарахын хэрээр аадар бороо ойр ойрхон, илүү ширүүн орж, томоохон үерүүд нэмэгдэх төлөвтэй байна»—Дэлхийн цаг уурын байгууллагын Ус судлал, хүйтэн мандал хариуцсан захирал Стефан Уленбрүүк, 2023 оны 7-р сарын 17.

 Цаг агаарын аюултай үзэгдлийн тухай мэдээлэх нь ихсэж байгаад таны санаа зовдог уу? Энэ чухал асуудлын талаар Библид юу гэж байдаг вэ?

Цаг агаарын аюултай үзэгдлийг Библид зөгнөсөн байдаг уу?

 Тийм ээ. Дэлхийг хамарсан халууны давлагаа болон цаг агаарын бусад аюултай үзэгдэл өнөө үед болно гэж Библид зөгнөсөн байдаг. Жишээ нь, Есүс биднийг «аймшигтай явдлууд» буюу «аймшигт үзэгдлүүд» үзнэ гэж зөгнөжээ (Лук 21:11, МАБ). Дэлхийн дулаарал нэмэгдэж байгаагийн улмаас хүмүүс дэлхий сүйрэх вий гэсэн айдаст автаж байна.

Дэлхий дээр хүн амьдрах боломжгүй болох уу?

 Үгүй. Бурхан дэлхийг хүн төрөлхтний мөнхийн гэр байхаар бүтээсэн. Хүмүүсээр дэлхийг устгуулахгүй (Дуулал 115:16; Номлогчийн үгс 1:4). Учир нь тэрбээр «дэлхийг устгагчдыг устгахаа» амласан (Илчлэл 11:18).

 Бурхан дэлхийг байгалийн гамшгаас хамгаалж чадна, хамгаалах ч болно гэж Библид бичсэн байдаг.

  •   «Далайн давалгаануудыг нам гүм болгохоор [Бурхан] шуургыг номхтгосон» (Дуулал 107:29). Бурхан байгалийн хүчнүүдийг захирах эрх мэдэлтэй. Тэрбээр цаг агаарын аюултай үзэгдлээс үүдсэн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх чадвартай.

  •   «Та ... [газар дэлхийг] бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг» (Дуулал 65:9). Бурхны ивээлээр дэлхий диваажин болно.

 Байгаль дэлхий сэргэнэ гэсэн Библийн зөгнөлийн талаар илүү ихийг мэдье гэвэл «Дэлхийг хэн аврах вэ?» өгүүллийг уншаарай (англи).