Skip to content

Гарчиг руу орох

ЯАВАЛ ҮЗЭН ЯДАХАА БОЛИХ ВЭ?

4 | Бурхнаас тусламж аваарай

4 | Бурхнаас тусламж аваарай

Библийн зарчим:

«Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих нь юм» (ГАЛАТ 5:22, 23).

Ямар утгатай вэ?

Бурхны тусламжийг авбал үзэн ядахаа болих боломжтой. Огт илэрхийлж сураагүй зан чанарыг бий болгоход Бурхан агуу хүчээрээ тусалдаг. Тиймээс бусдыг үзэн ядахаа болих гэж ганцаараа тэмцэхийн оронд Бурханд найдаж, тусламжийг нь аваарай. Тэгвэл «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж элч Паулын хэлснийг биеэрээ мэдэрнэ (Филиппой 4:13). Мөн «Миний тусламж ... ЭЗЭНээс ирдэг» гэж хэлнэ (Дуулал 121:2).

Яах нь зүйтэй вэ?

«Догшин авиртай би Еховагийн ачаар эвийг эрхэмлэдэг хүн болсон»—УАЛЬДО

Еховагаас агуу хүчийг нь гуйн залбираарай (Лук 11:13). Сайхан зан чанартай болгож өгөөч гэж гуйгаарай. Үзэн ядахаа болиход туслах хайр, амар тайван, тэвчээр, биеэ захирах гэх мэтийн зан чанарын талаар Библид юу гэж байдгийг судлаарай. Эдгээрийг хэрхэн илэрхийлэхийг мэдэж аваарай. Бас ийм зан чанартай хүмүүстэй найзалж нөхөрлөөрэй. Тэд «сайн юм хийдэг, хайрладаг болоход» тань тусална (Еврей 10:24).