Skip to content

Гарчиг руу орох

Онцлох Сэдэв | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ

Библийг яагаад унших ёстой вэ?

Библийг яагаад унших ёстой вэ?

«Би Библийг ойлгоход үнэхээр хэцүү ном гэж боддог байсан»—Жүүви

«Библийг сонирхолгүй, уйтгартай ном гэж би боддог байлаа»—Күини

«Библи зузаан ном болохоор унших хүсэл төрөөгүй»—Эзийкиэл

Танд энэ хүмүүсийнх шиг бодол төрж, Библи уншихаас хойш сууж байсан уу? Библи уншина гэхээс олон хүн зүрхшээдэг. Харин аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах ухааныг Библиэс олж болдог. Библийг шимтэн унших хэд хэдэн арга байдаг гэвэл танд ямар санагдаж байна вэ? Нээгээд уншмаар санагдахгүй гэж үү?

Библи уншаад ач тусыг нь хүртсэн хүмүүсийн яриаг хүргэе.

Хорь гарч яваа Эзийкиэл ийнхүү ярьжээ. «Урьд нь би ямар ч зорилгогүй машин барьж яваа юм шиг амьдарч байсан. Харин Библи уншаад амьдралын утга учрыг олсон. Одоо би Библийн ач тустай зөвлөгөөг өдөр бүр хэрэгжүүлж байна».

Мөн адил хорь гарч яваа Фрийда ингэж ярьсан юм. «Би их түргэн ууртай байсан. Гэхдээ Библи уншаад өөрийгөө хянаж сурсан. Тэгээд хүмүүстэй зөв боловсон харьцдаг болж, найз нөхдөөр хүрээлүүлсэн».

50-аад насны Юүнис ийнхүү ярьсан юм. «Библийн ачаар би илүү сайн хүн болж, бас базаахгүй зуршлуудаасаа салсан».

Энэ хүмүүсийн адилаар, сая сая хүн Библи уншаад амьдралын утга учрыг олж, баяр жаргалтай амьдарч байна (Исаиа 48:17, 18). Мөн түүнчлэн Библи 1) зөв шийдвэр гаргахад 2) жинхэнэ анд нөхөдтэй болоход 3) стрессээс салахад 4) хамгийн гол нь, Бурхны тухай үнэнийг мэдэхэд тусалдаг. Библид бичсэн Бурхны зөвлөгөөг дагавал та хэзээ ч алдахгүй. Яагаад гэвэл Бурхан хэзээ ч буруу юм зөвлөхгүй.

Тэгэхлээр Библийг уншиж эхлэх нь маш чухал. Уншиж эхлэхэд тустай ямар зөвлөгөө байдаг вэ?