Skip to content

Гарчиг руу орох

Бүрмөсөн анагаах боломжтой

Бүрмөсөн анагаах боломжтой

Сая сая хүн өмнөх өгүүллүүдэд дурдсан зарчмыг хэрэгжүүлж, зүрхэн дэх алагчлах үзлээ үндсээр нь сугалж хаяхын тулд их хичээжээ. Хүн өөрийн хүчээр энэ үзлийг бүрмөсөн арилгаж чадахгүй нь маргашгүй үнэн. Тэгэхлээр огт найдваргүй гэсэн үг үү?

Төгс засгийн газар

Засгийн газрууд хүний ялгаварлан гадуурхах хандлагыг өөрчилсөн түүх бараг байхгүй. Тэгвэл энэ үзлийг ямар ч төр засаг арилгаж чадахгүй гэсэн үг үү?

Алагчлах үзлийг арилгаж чадах засгийн газар ямар байвал зохих вэ?

  1. 1. Бие биеэ үзэх үзэл, сэтгэл мэдрэмжээ өөрчилье гэсэн хүслийг хүмүүст төрүүлдэг байх ёстой.

  2. 2. Алагчлах үзлийн золиос болсон хүн бусадтай шударга харьцаж чаддаггүй. Энэ шархыг нь эдгээх ёстой.

  3. 3. Ард иргэдээ ялгалгүй, эрх тэгш үнэлж эрхэмлэдэг чин үнэнч удирдагчидтай байх ёстой.

  4. 4. Бүх үндэстний хүмүүсийг нэгтгэж чаддаг байх ёстой.

Бурхан ийм засгийн газрыг байгуулсан гэж Библид байдаг. Үүнийг «Бурхны Хаант төр» гэдэг (Лук 4:43).

Энэ засгийн газар юу хийх вэ?

1. Хамгийн сайн боловсрол олгоно

«Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана» (ИСАИА 26:9).

«Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм» (ИСАИА 32:17).

Юу гэсэн үг вэ? Бурхны Хаант төр хүмүүст зөвийг заана. Зөв буруу, шударга, шударга бусыг ялгаж салгаж сурвал хүмүүсийн бие биедээ хандах хандлага өөрчлөгдөнө. Хүнийг алаг үзэлгүй хайрлах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрнө.

2. Шударга бус явдлыг эцэс болгоно

Бурхан «тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо» (ИЛЧЛЭЛ 21:4).

Юу гэсэн үг вэ? Шударга бус явдлаас үүдэлтэй бүх зовлонг Бурхны Хаант төр арилгана. Зүй бус явдлын золиос болсон хүмүүс өс хонзон санахаа болино.

3. Зөв сайн захирна

«Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй. Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана» (ИСАИА 11:3, 4).

Юу гэсэн үг вэ? Бурхны Хаант төрийн Хаан Есүс Христ хүн төрөлхтнийг алаг үзэлгүй, шударга захирна. Есүс нэг үндэстнийг нөгөөгөөс нь илүү гэж үзэхгүй. Дэлхий даяараа түүний хуулийг сахина.

4. Эв нэгдэлийг бий болгоно

Бурхны Хаант төр хүмүүсийг «санаа нэгтэй байж, бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй, зорилго нэгтэй байхад» сургана (ФИЛИППОЙ 2:2).

Юу гэсэн үг вэ? Бурхны Хаант төрийн иргэдийн дунд ноёлох эв нэгдэл зөвхөн харагдах төдий биш ээ. Тэд бие биеэ үнэхээр хайрладаг учраас жинхэнэ «эв нэгдэлтэй» байна.