Skip to content

Бурхны бүтээх үйл явцыг эволюцийн онолоор тайлбарлаж болох уу?

Бурхны бүтээх үйл явцыг эволюцийн онолоор тайлбарлаж болох уу?

Библид ингэж байдаг

 Үгүй. Хүн, амьтан, ургамлыг Бурхан бүтээснийг Библид тодорхой бичсэн байдаг. Ингэхдээ Бурхан ургамал, амьтныг «төрөл, төрлөөр a нь» бүтээжээ (Эхлэл 1:12, 21, 25, 27; Илчлэл 4:11). Библид хүн төрөлхтнийг Адам Ева хоёрын үр удам гэж бичсэн байдаг (Эхлэл 3:20; 4:1). Бурхан амьтай бүхнийг эволюцийн замаар бий болгосон гэсэн санаа Библид огт байдаггүй. Гэлээ ч нэг төрөл доторх зүйлүүд бага зэрэг өөрчлөгдөж болдог b гэсэн шинжлэх ухааны баримттай Библи зөрчилддөггүй.

 Бурхан эволюцийн замаар бий болгосон уу?

 Зарим хүн Бурхны бүтээх үйл явцыг эволюцийн онолоор тайлбарладаг. Ингэхдээ янз бүрээр тайлбарладаг. Жишээ нь «Бурхан амьтай бүхнийг байгалийн шалгарлаар бий болгосон» гэж үздэг хүмүүс байдгийг нэгэн нэвтэрхий тольд бичжээ («Encyclopædia Britannica»).

 Бурхны бүтээх үйл явцыг эволюцийн онолоор тайлбарладаг хүмүүс үүнд бас итгэдэг:

  •   Бүх амьд биет нэг өвгөөс гаралтай.

  •   Нэг төрлийн амьд биет хувьсан өөрчлөгдөж тэс өөр төрлийн амьд биет болж болдог. Энэ ойлголтыг макро эволюци гэх нь бий.

  •   Бурхан энэ бүх үйл явцтай ямар нэг байдлаар холбоотой.

 Эволюцийн онол Библитэй тохирдог уу?

 Бурхан амьтай бүхнийг эволюцийн замаар бий болгосон гэдэгт итгэдэг хүмүүс «Эхлэл» номд гардаг бүтээлийн тухай түүхийг 100 хувь үнэн зөв гэж үздэггүй. Харин Есүс «Эхлэл» номд гардаг энэ хэсгийг түүхэн баримт болгон дурдсан байдаг (Эхлэл 1:26, 27; 2:18–24; Матай 19:4–6). Библид бичсэнээр Есүс тэнгэрт Бурхантай хамт байсан бөгөөд «бүх юмыг» Бурхантай хамт бүтээлцсэн (Ёохан 1:3). Тэгэхээр нэг зүйл тодорхой байна. Бурхан амьтай бүхнийг эволюцийн замаар бий болгосон гэсэн онол Библийн сургаалтай тохирдоггүй.

 Ургамал, амьтны дасан зохицох чадварын тухайд юу хэлж болох вэ?

 Нэг төрөл доторх зүйлүүд хэр зэрэг өөрчлөгдөж болохыг Библид бичээгүй байдаг. Нөгөөтээгүүр, Библи дараах баримттай зөрчилддөггүй. Бурхны бүтээсэн ургамал, амьтад үржихдээ эсвэл шинэ нөхцөлд дасан зохицохдоо үл ялиг өөрчлөгддөг. Зарим хүн эдгээр үйл явцыг эволюци гэж үздэг. Гэхдээ дээрх хоёр үйл явцын үр дүнд бий болсон амьтан, ургамал нь шинэ төрөл биш юм.

a Библид гардаг «төрөл» гэдэг үгээр биологийн «зүйл» гэдэг ангиллаас илүү том ангиллыг хэлдэг. Эрдэмтэд нэг зүйл хувьсан өөрчлөгдөж шинэ зүйл бий болдог гэж ярьдаг ч, үнэндээ тэр нь «Эхлэл» номд гардаг «төрөл» доторх өөрчлөлт юм.

b Энэ ойлголтыг микро эволюци буюу бичил хувьсал гэх нь бий.