Skip to content

Библи хүний мэргэн ухааны бүтээл үү?

Библи хүний мэргэн ухааны бүтээл үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Библи Ариун Судар гэдгээрээ, мэргэн зөвлөгөө ихтэй ном гэдгээрээ алдартай. Гэхдээ «Судар бүрийг Бурхан бичүүлсэн» гэж Библид байдгийг тэмдэглүүштэй (2 Тимот 3:16). Энэ нь үнэн гэдгийн хөдөлшгүй нотлох баримтууд бий. Дараах баримтуудыг авч үзье.

  •   Библи түүхийн баримттай яг таг тохирдгийг хэн ч няцааж чаддаггүй

  •   Библийг бичигчид үнэнч шударга хүмүүс байсан. Тэд ямар нэг юмыг нууж хаалгүйгээр бичсэн байдаг нь Библид итгэх итгэлийг төрүүлдэг төдийгүй сургаал нь үнэн зөв гэдгийг баталдаг.

  •   Библи нэг л гол сэдвийг хөнддөг. Энэ нь Бурхан хүн төрөлхтнийг захирах эрхтэйгээ хэрхэн батлах, Хаант төрөөрөө дамжуулан санаа зорилгоо хэрхэн биелүүлэх тухай юм.

  •   Хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн ч эрт цагт нийтлэг байсан шинжлэх ухаантай холбоотой буруу ойлголт Библид байдаггүй.

  •   Библийн зөгнөлүүд яг таг биелснийг, биелж байгааг түүх баталдаг.